
АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой хэргээр тусгай төлөөлөгч асан Курт Волкер мэдүүлэг өглөө. АНУ-аас Украинд сууж байсан тусгай төлөөлөгч Курт Волкер Төлөөлөгчдийн танхимд дуудагдан пүрэв гарагт хаалттай хаалганы цаана мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр 8 цаг гаруй байцаалт мэдүүлэг өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Курт Волкер энэ үеэр АНУ-ын засаг захиргаанд ажилладаг албаны зарим нэг хүн Ерөнхийлөгч Дональд Трампыг дахин сонгуульд ялалт байгуулахад нь туслахын тулд Украины талд туслахыг шаарддаг байсныг баримтжуулсан 60 хуудас баримтыг Ардчилсан намынханд гаргаж өгсөн байна.
Энэ талаар Төлөөлөгчдийн танхим дахь Хянан шалгах хорооны дарга Адам Шифф, Гадаад бодлогын хорооны дарга Элиа Каммингс нар “Эхний баримтаас харахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энд дуудагдсан албаны хүмүүсийг мэдээлэл гаргаж өгөхөд яагаад саад болсон бэ гэдэг нь тодорхой боллоо” гэж хамтарсан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
АНУ-аас Украинд сууж байсан тусгай төлөөлөгч Курт Волкер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хийсэн утасны ярианы талаарх гомдолд нэр холбогдоод байгаа юм. Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр сайн дураараа ажлаа өгсөн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой хэргээр тусгай төлөөлөгч асан Курт Волкер мэдүүлэг өглөө | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.