Шууд Chart

Дональд Трамп: “Си-Эн-Эн”-тэй дүйцэхүйц шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулна

2019-10-04 16:18:04

АНУ-ын засаг захиргаа хилийн чанадад нэвтрүүлдэг, “Си-Эн-Эн”-тэй дүйцэхүйц шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Флорида мужийн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдлээ.

Тэрбээр “Манай улсад юу жинхнээсээ болохгүй байгааг мэдэх үү. Би гадаадад айлчлал хийж явахдаа гадаадын удирдагчидтай уулзахад “Тэд яагаад улс орноо ийм их үзэн яддаг юм бол” гэж асуудаг” гэж “Си-Эн-Эн” агентлагийн талаар ярьжээ.

АНУ-ын Төрийн тэргүүн “Си-Эн-Эн агентлагийг АНУ дотроо гэхээсээ хилийн чанадад илүү их нэр хүндтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Дональд Трамп “Манайд "Эрх чөлөөт Европ", "Америкийн дуу хоолой" гэж бий. Бид эдгээрийг улс орноо хүчирхэгжүүлэх зорилгоор байгуулсан боловч одоо тийм ч сайн ажиллахгүй байна. Бид өөрсдийн гэсэн теле сүлжээтэй байж, жинхэнэ мэдээллийг дамжуулах ёстой. Учир нь “Си-Эн-Эн” манай улсад хортой” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Америкийн хэвлэл мэдээллийг байнга шүүмжилж, "Америкчуудын дайсан" гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: “Си-Эн-Эн”-тэй дүйцэхүйц шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулна   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй