
Мексикийн дээд шүүхийн нэг шүүгч гэнэт огцорч байгаагаа зарлажээ. Энэ нь тус улсад сүүлийн 25 жилийн хугацаанд дээд шүүхийн шүүгч ажлаа өгсөн анхны тохиолдол болж байна.
Мексикийн Эдийн засгийн тагнуулын агентлагт тус улсын дээд шүүхийн шүүгч Эдуардо Медина Мораг авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирж, энэ асуудлаар түүнийг байцааж байгаа гэх мэдээлэл гараад буй юм байна.
Одоогоор дээд шүүхийн энэ шүүгч ажлаа өгч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч, тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хүсэлтийг зөвшөөрч, парламентийн дээд танхимд илгээхээр болсон байна. Эцсийн зөвшөөрлийг сенат өгнө.
Өнгөрөгч зургаадугаар сард Мексикийн Ерөнхийлөгч Лопез Орбадор Эдийн засгийн тагнуулын газарт нь “Америкийн эрх баригчдаас Медина Морагийн талаар мэдээлэл ирсэн” хэмээн сэтгүүлчдэд ярьж байсан байна.
Гэхдээ тэрбээр энэ мэдээллийн мөрөөр мөрдлөг шалгалт хийж байгаа эсэхийг мэдээлэхээс татгалзаж байсан юм байна. Гэхдээ Мексикийн Ерөнхийлөгч дээд шүүхийн шүүгчийнхээ талаар ийм зүйл ярьсны дараа “Сенатын танхимаас тус улсын Эдийн засгийн тагнуулын агентлагт хандан Мексикийн нэгэн шүүгчид хамааралтай санхүүгийн гуйвуулгыг шалгаж, дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн” гэж тус агентлагийн дарга нь мэдэгдэж байжээ.
Гэвч тагнуулын агентлаг энэ талаараа пүрэв гарагт тайлбар хийхээс татгалзсан байна. Энэ жил 62 настай шүүгч Эдуардо Медина Мора Мексикийн 57 дахь Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн үед дээд шүүхийн шүүгчээр томилогдон 2030 он хүртэл ажиллах ёстой байжээ. Мөн тэрбээр АНУ дахь Мексикийн Элчин сайд байсан, 56 дахь Ерөнхийлөгч Фелипе Кальдероны үед ерөнхий прокурор байсан хүн юм байна.
Мексикийн дээд шүүхийн шүүгч огцорч байгаагаа зарлажээ | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.