Шууд Chart

АНУ-д олон хүний аминд хүрсэн цуврал алуурчин хоригдож байна

2019-10-08 16:10:11

Калифорнийн хориход бүх насаараа хорих ял эдэлж байгаа, 79 настай Сэмюэл Литтл нь 93 эмэгтэйг хөнөөснөө хүлээснээр нь Холбооны мөрдөх товчооноос “АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн цуврал алуурчин” гэж нэрлэлээ.

Сэмюэл Литтл нь 2012 оноос хойш ял эдэлж байгаа ч 1970-2002 он хүртэл Америк даяар 90 орчим аллага үйлдсэн гэдгээ өнгөрсөн жилээс л хүлээж эхэлсэн байна. Харин Холбооны мөрдөх товчооноос эдгээр хэргээс 50-ийг нь түүнийг хамааралтай болохыг тогтоож чадсан байна. Үлдсэн 43 хохирогчоос 34-ийнх нь нас, арьсны өнгө, хаана, хэдийд амиа алдсан болохыг тэрбээр тодорхой заасан гэнэ.

Литтлийн гарт амиа алдсан хүний олонх нь эмэгтэйчүүд байжээ. Мөн мөрдөгчид өөрийг нь илрүүлж чадахгүй гэж олон жил бодож явсан гэжээ. Гэвч 2012 онд түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож, орон гэргүй хүмүүсийг асрах байрнаас баривчилсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-д олон хүний аминд хүрсэн цуврал алуурчин хоригдож байна   
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй