
Эквадор улсын төрийн өмчит “Петро-Амазонас” газрын тосны компанийн гурван ордыг иргэд булаан эзэлснээс болж, үйл ажиллагааг нь түр зогсоохоос өөр аргагүй боллоо.
Эрчим хүч, сэргээгдэх бус нөөцийн яамны мэдээлснээр үйл ажиллагааг нь зогсоосон ордууд Орельяна, Сукумбиос мужид байрладаг юм байна. Ордыг эзэлсэн хүмүүст хүч хэрэглээгүй, тэдэнтэй энхийн журмаар хэлэлцээр явуулж байна гэжээ.
Эквадор улсын Засгийн газар ирэх оноос эхлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас гарахаар төлөвлөж байгаа нь энэ сарын 1-нд тодорхой болсон юм. Энэ нь төсвийн дотоод асуудлаа шийдвэрлэхээр авсан арга хэмжээний нэг нь юм байна.
Энэ өдөр Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено бензиний хөнгөлөлтөө цуцалж, ОУВС-гаас олгосон зээлийн нөхцөлөө мөрдөхөд чиглэсэн арга хэмжээ авахаар болсноо зарласан.
Гэтэл энэ үйл явдлын дараа түлшний үнэ 120 хувиар өсч, аравдугаар сарын 3-нд тээврийн салбарын ажилтнууд улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарласан байна. Тэр ч бүү хэл, жагсагчид томоохон замуудыг хааж, зарим хотод эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Ерөнхийлөгч Ленин Морено улс орондоо онц байдал зарласан.
Тэрбээр улс оронд нь болж буй эмх замбараагүй байдал Засгийн газрын шийдвэртэй холбоотой ард түмний дургүйцэл бус, харин Эквадорын экс Ерөнхийлөгч Рафаэль Корреа, Венесуэлийн удирдагч Николас Мадуро нарын хийж байгаа ажил гэжээ.
“Петро-Амазонас” газрын тосны компанийн үйл ажиллагааг зогсоолоо | ||
Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.