Шууд Chart

Япон, Тайландын эрдэмтдийн баг далайн хог хаягдлыг судална

2019-10-09 13:00:28

Япон болон Тайландын их сургуулиудын судлаач, эрдэмтдийн баг далайн хог хаягдлын талаар хамтран судалгаа явуулахаар болжээ. Зүүн Өмнөд Азийн далайн хог хаягдлыг хэрхэн багасгах вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа энэ судалгааны ажил таван жилийн турш үргэлжлэх юм байна. 

Гялгар цаас болон хуванцар хаягдлаас үүдэлтэй далайн бохирдлын талаарх судалгааг Япон болон Тайландын эрдэмтэд хамтран явуулахаар болоод байна. Тэдний судалгааны ажил голдуу Зүүн Өмнөд Азийн тэнгист явагдах юм. Манай бөмбөрцгийн далайн усан дахь хуванцар хаягдлыг 30 хувь Зүүн Өмнөд Азиас байдаг гэсэн судалгаа бий. Ням гарагт Япон, Тайландын судлаачдын хамтарсан баг Тайландын зүүн зүгийн арал дээр зочилж, таван жил үргэлжлэх судалгааны төслийн төвөөр ашиглагдах газартай танилцлаа. Судлаачид хэр их хэмжээний хуванцар хаягдал далай уруу орж байгаа, эдгээр хог хаягдлын эх үүсвэрийн талаар судлахдаа нисдэг дроныг хүртэл ашиглах юм байна. 

Судлаачид бичил хуванцаран хаягдлын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөг тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэн ирээдүйд хэр их хуванцар хог далай уруу орох, үүнээс яаж сэргийлэх боломж байгаа талаар санал, дүгнэлтийг гаргах юм. Тэдний санал зөвлөмж Тайландын засгийн газарт хүргэгдэх юм байна. Японы эрдэмтдийг Күшү Их сургуулийн профессор Ацухико Исобе удирдаж байгаа юм. Тэрээр Зүүн Өмнөд Азийн далайн бохирдлын хэмжээ Хятадын дараагаар Дэлхийд хоёрт ордог гэдгийг хэлсэн байна. Тиймээс Зүүн Өмнөд Азийн далайн бохирдлыг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэг байгааг хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Тайландын эрдэмтдийн баг далайн хог хаягдлыг судална   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй