Шууд Chart

Тугалаа аврах гэсэн зааны оролдлого бүтэлгүйтжээ

2019-10-10 09:49:47

Тайландын Зэрлэг ан амьтан, ургамал хамгааллын газарт өнгөрсөн бямба гарагт үхсэн заанууд авто замын хөдөлгөөнд саад учруулж буй тухай дуудлага ирсэн байна. Тодруулбал, албаны хүмүүс тус дуудлагын дагуу очиход нас бие гүйцсэн таван заан, нэг тугал Хэйв Нарок хэмээх суурьшлын бүс орчимд үхсэн байжээ. Мөн эдгээр зааныг Хао Яай хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагшуулж байсныг тогтоожээ.

Тайландын “Зэрлэг амьтдын найзууд” сангийн үүсгэн байгуулагч Эдвин Виек “Заан сүргээ хамгаалж, хоол хүнс хайхдаа үрэгдэх тохиолдол их гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхэд хүний хийж чадах зүйл ховор, байгалийн шалгарлаар аль хүчтэй нь амьд үлддэг” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сонирхуулахад, Тайландад 7000 орчим Азийн заан үлдсэн бөгөөд тэдний талаас илүү хувь нь цэцэрлэгт хүрээлэнд нутагшдаг.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тугалаа аврах гэсэн зааны оролдлого бүтэлгүйтжээ  
Үзсэн: 6321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-10 10:25
Ene yostoi oilgomjgui medee bn uhtsiimuu bertcen yumuu amid yumuu yamarch awtsaldaa alga
Зочин [127.0.0.xxx] 2019-10-12 19:35
uhsen zaanuud zamiin hudlguund saad uchruulsn bn gj bgn bishu ergu ymu haashen
Зочин [127.0.0.xxx] 2019-10-11 09:24
erguu teneg bichih usgiin bolowsrolgui ats we

Бидэнтэй нэгдээрэй