
Энэ жилийн Нобелийн шагналтнууд ар араасаа тодорч байна. Үүнээс химийн салбарын Нобелийн шагналыг гар утасны батарей зохион бүтээсэн эрдэмтэд хүртэнэ.
Тодруулбал,
Ийн АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттинхэм, Японы иргэн, Мэйжогийн их сургуулийн эрдэмтэн Акира Ёшино нар есөн сая швед кроны (918 мянган ам.доллар) мөнгөн шагналыг тэнцүү хувааж хүртэхээр болжээ. Тэдний дундаас 97 настай Жон Гүүдэнау хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн эрхэм хэмээн түүхэнд тэмдэглэгдэж байна.Ташрамд дуулгахад, анх Стэнли Уиттинхэм 1970-аад оны үед анхны lithium-ion батарейг бүтээсэн. Түүнээс 10 орчим жилийн дараа Жон Гүүдэнау уг батарейн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Харин Акира Ёшино уг батарейгаас цэвэр lithium элементийг нь салгаж, аюулгүй байдлыг нь сайжруулсан.
Тэд шагналаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольмд гардаж авна.

Жон Гүүдэнау 97 насандаа Нобелийн шагналтнаар тодорлоо | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.