Шууд Chart

Каталоны салан тусгаарлагчдад ял оноохоор төлөвлөж байна

2019-10-14 15:41:54

Испанийн дээд шүүхээс Каталоны салан тусгаарлагчдад ял оноохоор төлөвлөж байна. Испанийн дээд шүүхээс даваа гарагт Каталон мужид нь салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдан явуулсан 12 улс төрчид ял оноохоор төлөвлөж байна. 2017 онд болсон энэ оролдлогыг Испанийн төв Засгийн газар хориглож байсан юм.

Испанийн Каталон мужийн дэд Ерөнхийлөгч асан Ориол Жункерас, мужийн парламентийн дарга асан Карме Форкадель зэрэг хүмүүс олон нийтийг бослого үймээнд уриалан дуудсан гэж буруутгаж байгаа юм байна. Энэ заалтаар бол 2017 оны салан тусгаарлах үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан 12 хүний 9 нь 25 хүртэл жилийн хорих ял авч магадгүй байна. Мөн тэдэнд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан гэсэн ял зэм оноож байгаа юм байна.

Испанийн төв Засгийн газраас Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдтэй яриа хэлэлцээ хийхийг одоо ч хүсч байна. Гэвч мужийн хууль тогтоогч байсан хүмүүс, нийгмийн идэвхтнүүд Испанийн төв Засгийн газар улс төрийн баталгаа гаргаж эрхийг нь хангахаас нааш хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай байна. Мөн энэ асуудлаар дахин эсэргүүцлийн жагсаал болно гэсэн мэдээлэл ч байна.

2017 оны 10 дугаар сард болсон Каталоны тусгаар тогтнолын санал асуулга, ардчилсан засаглалд шилжээд 40 гаруй жилийн нүүр үзэж байсан Испани улсын хувьд улс төрийн хамгийн ноцтой хямрал дагуулсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Каталоны салан тусгаарлагчдад ял оноохоор төлөвлөж байна  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй