Шууд Chart

Жан-Клод Юнкер: Их Британи гишүүнчлэлийн хугацаагаа сунгахыг хүсвэл энэ хүсэлтийг дэмжинэ

2019-10-14 15:47:43

Европын холбоо "Брексит"-ийн гэрээ хойшлуулахад бэлэн гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ, энэ яриа хэлэлцээг бодит гэрээ болгох боломж байхгүй байна гэж мэдэгдлээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон "Брексит"-ийн асуудлаарх яриа хэлэлцээ амжилтгүй болж бүтэлгүйтсэн тухай Европын холбооны төлөөлөгч мэдэгдээд байна.

“Яриа бодит гэрээ болгох боломжгүй, ахиц дэвшил гараагүй учраас цаашид хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна” гэсэн утгатай мэдэгдлийг Европын холбооны төлөөлөгч Мишель Барнье Европын холбооны гишүүн улсуудын элчин төлөөлөгчдөд хэлжээ. “Британийн талаас Ирландын хил гаалийн асуудлаар дэвшүүлсэн төсөл санал нь өмнө нь туршиж үзээгүй эрсдэл дагуулсан хэвээр байна. Европын холбоо Борис Жонсоноос улс төрийн цоо шинэ санаачилга гаргахыг шаардана” гэж албаны хүн хэлсэн байна.

Мөн Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер Британийн Европын холбооноос гарах хугацааг 10 дугаар сарын 31-нээс цааш сунгахад бэлэн гэсэн байна. Тэрбээр “Хэрэв Их Британи гишүүнчлэлийн хугацаагаа сунгахыг хүсвэл энэ хүсэлтийг дэмжинэ” гэж Австрийн сонинд өгүүлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жан-Клод Юнкер: Их Британи гишүүнчлэлийн хугацаагаа сунгахыг хүсвэл энэ хүсэлтийг дэмжинэ  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй