Шууд Chart

Ленин Морено Түлшний хөнгөлөлтийг цуцлах тухай зарлигаа хүчингүй болголоо

2019-10-14 16:10:24

Эквадор улсын засаг захиргаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэхэд хүргэсэн Түлшний хөнгөлөлтийг цуцлах тухай зарлигаа хүчингүйд тооцохоор боллоо. Үүний хариуд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоохоо хүлээн зөвшөөрлөө. Тэр ч бүү хэл,  Эквадорын уугуул үндэстний төлөөлөгчид ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоох болсноо зарласан юм. 

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено энэ сарын 3-наас эхлэн дизель түлш, бензиний хөнгөлөлтийг цуцлах тухай зарлигт энэ сарын 1-нд гарын үсэг зурсан. Үүний дараахан тус улсад түлшний үнэ 120 хувиар нэмэгдсэн байна.

Иргэд Ерөнхийлөгчийнхөө гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал дэгдсэний эцэст Морено улсдаа онц байдал зарлахаас өөр аргагүй болсон. Засгийн шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн, мөргөлдөөний үеэр нийт долоон хүн амиа алдаж, 1340 хүн гэмтэж бэртсэн гэж Эквадор улс дахь хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас мэдэгджээ. Мөн 1121 хүнийг баривчлан саатуулсан тухай Эквадорын Дотоод хэргийн сайд тэмдэглэсэн байна.

Тэгвэл өнгөрөгч бямба гарагт төр засгийн удирдлагууд болон эсэргүүцэгчид уулзаж, түлшний хөнгөлөлтийг цуцлах зарлигийг дахин судалж үзэхээр болсон юм. Ням гарагийн орой талууд НҮБ-ын орон нутгийн төлөөлөгчийн газар, Эквадорын католик шашны номлогчдын бага хурлын гишүүдийн зуучлалтайгаар шууд хэлэлцээрт орсон байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Ленин Морено Түлшний хөнгөлөлтийг цуцлах тухай зарлигаа хүчингүй болголоо   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй