
Өмнөд Солонгосын хууль зүйн шинэхэн сайд үүрэгт ажлаасаа огцорч байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нэр дэвшүүлэн томилсон шинэ сайд Чо Кук даваа гарагт буюу өнөөдөр Хууль зүйн сайдын албанаасаа огцорч байна гэж зарлалаа. Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа, мөрдөн байцаах тогтолцоонд өөрчлөлт шинэчлэл хийхээр төлөвлөж байсан нь энэ салбарт ажилладаг судалдаг хүний хувьд амьдралынх нь гол зорилго байсан гээд, зарим нэг ойлгомжгүй төсөөлөхөд бэрх асуудлууд үүсээд байгаа нь сайдын ажлаа өгөхөд нь нөлөөлсөн гэсэн байна.
Хууль зүйн сайдаар томилогдоод сар гаруй болж байсан түүнийг ийм мэдэгдэл хийх хооронд эхнэр Чун Кюн Шимийг нь прокурор даваа гарагийн өглөө 5 дахь удаагийн байцаалтад дуудсан байна.
Мөн мягмар гарагт Солонгосын парламент Хууль зүйн яамандаа шалгалт оруулахаар төлөвлөжээ. Өмнөд Солонгосын Хууль зүйн сайдаар ажиллахгүй гэдгээ зарлаад байгаа Чо Кук нь Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш иргэний хэрэг хариуцсан ахлах ажилтан нь байсан.
Тэрбэр есдүгээр сарын 9-нд Хууль зүйн сайдаар томилогдоход Солонгосын улс төрд хурц шүүмжлэл өрнөсөн. Чо Кукийн гэр бүл, садан төрөл авлига хээл хахуулийн хэд хэдэн хэрэгт холбогдсон гэдэг шалтгаанаар сайд болохыг нь эсэргүүцсэн улс төрчид үсээ хусч эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм.
Тэгвэл огцорч буйгаа зарлаад байгаа Чо Кукийн гэр бүлийг тойрсон хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн сүүлчээр эхлэхээр болсон байна. Сөүлийн шүүхийн мэдээлснээр Чо-гийн эхнэр Чун Кюн Шимд холбогдох хэргийн урьдчилсан сонсгол хурал энэ баасан гарагийн 11:00 цагт эхлэх аж. Гэхдээ энэ хуралд шүүгдэгч оролцох үүрэггүй учир Чун Кюн Шим сонсгол хуралд байхгүй байна.
Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд үүрэгт ажлаасаа огцорч байна | ||
Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.