Шууд Chart

“Эрдэнэтийн өнгө” иргэдийн урлаг, спортын их наадмын нээлт боллоо

2019-10-18 13:36:15

“Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд “Эрдэнэтийн өнгө” иргэдийн урлаг, спортын анхдугаар их наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Д.Батлут тэргүүтэй тус аймгийн удирдлагууд оролцов.

Мөн соёл урлаг спортын шилдгүүд оролцлоо. Энэ үеэр төрийн далбаа, аймгийн тугийг өргөн мандуулж, урлаг спортын анхдугаар наадмын бамбарыг асаав.  

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн иргэдийг урлаг, спортын үйл ажиллагаагаар нэгтгэх, тэдний авьяас, чадварыг хөгжүүлж,  урамшуулах, олон нийтэд сурталчилах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хүний хөгжлийг дэмжих зорилготой юм.

Урлагийн төрөлд найрал дуу, хамтлаг бүжиг, эстрад хамтлаг, язгуур урлаг, энтертаймент шоу үзүүлбэр байх бол спортын сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг бадминтон, явган аялал гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм.

“Эрдэнэтийн өнгө” иргэдийн урлаг, спортын анхдугаар их наадмыг Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумд, Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Хүүхэд залуучуудын театр, Спортын холбоод хамтран сар гаруйн хугацаанд зохион байгуулж 12 дугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдрүүд”-ээр шилдгүүдийн шагналыг гардуулан өгнө.

 
 
 
 
 
 
 

“Эрдэнэтийн өнгө” иргэдийн урлаг, спортын их наадмын нээлт боллоо  
Үзсэн: 1830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй