
Их Британи Европын холбооноос гарах Брекситийн гэрээний асуудлаар Европын холбооны удирдлагууд, Британийн Ерөнхий сайд нар яриа хэлэлцээ хийж шинэ гэрээ байгууллаа. Гэрээг Европын холбоо баталлаа хэмээн Европын комиссын Ерөнхийлөгч Доналд Туск зарлаж байна. Тэрбээр Брекситийн шинэ гэрээ Европын холбооны гаалийн нэгдэл, Ирланд улсын тогтвортой байдлыг хангаж байгаа хэмээн хэлсэн байна.
Хоёр талын албаны хүмүүс тохиролцоонд хүрч байгуулсан энэ гэрээг одоо Их Британийн парламент хүлээж авах эсэхээ шийднэ. Бямба гарагт энэ шинэ гэрээгээр санал хураалт болно. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон парламентын гишүүдээс дэмжлэг авна гэдэгтээ баттай байгаа юм байна.
Шинэ гэрээнд гол хэдэн өөрчлөлт орж байгаа. Үлдсэн заалтууд нь өмнөх гэрээнд тусгаснаар үлдэж буй юм байна. Тодруулбал, Брекситийн яриа хэлэлцээнүүдэд гол сэдэв маргаан дагуулж байсан Их Британийн Умард Ирланд муж улс, Европын холбооны Ирланд улсын хоорондын хил гаалийг 4 жилийн хугацаатай байлгахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Европын холбооны гаалийн нэгдлээс Нэгдсэн вант улс бүхэлдээ гарна. Гэвч бодит байдал дээр Британийн бусад газар нутгаас Умард Ирланд руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүн шалгалтаар орж байх ёстой болж байна. Энэ асуудал Умард Ирланд муж улсын парламентын зөвшөөрлөөр тогтмолжино.
Европын холбоо Брекситийн шинэ гэрээг баталлаа | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.