
БНХАУ эдийн засгийн өсөлт нь түүхэн доод хэмжээнд хүрснийг зарлалаа. Тус улсын Статистикийн үндэсний товчооны мэдээлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны эхний гурван сарын байдлаар 6.2 хувиар өссөн бол гуравдугаар улиралд 6 хувьтай байжээ. Энэ нь сүүлийн 27 жилийн хугацаан дахь түүхэн доод хэмжээ болохыг Статистикийн товчоо нь мэдээлж байна.
Шинжээчид “Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гуравдугаар улиралд 6.1 хувь байна” гэж таамаглаж байсан бөгөөд албаны мэдээллээр бодит өсөлт урьдчилсан таамгаас бага байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Бээжин энэ онд эдийн засгийн өсөлтөө 6-6.5 хувьд байлгана гэсэн зорилт тавиад байсан юм.
Энэ нь БНХАУ, АНУ-ын худалдааны маргаантай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Хоёр улсын маргаан Азийн улсуудын эдийн засгийн өсөлтийг бууруулж байна гэх мэдээлэл байгаа юм. Жил гаруй үргэлжилж байгаа дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн худалдааны зөрчилдөөн зөвхөн Азийн улсууд төдийгүй олон улсын санхүүгийн зах зээл болон эдийн засгийн өсөлтөд томоохон бэрхшээл авч ирснийг олон улс мэдээлсээр байна.
БНХАУ эдийн засгийн өсөлт нь түүхэн доод хэмжээнд хүрснийг зарлав | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.