Шууд Chart

Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ

2019-10-19 10:53:09

Францын хууль сахиулагчид 2011 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төвд гарсан халдлагатай төстэй алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан нэгэн сэжигтнийг баривчлан саатуулжээ. Энэ талаар Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдээлэл хийсэн байна.

Сэжигтэй этгээд онгоц барьцаалж, АНУ-д болсонтой адилхан халдлага үйлдэх гэж байхад нь өнгөрсөн сард саатуулсан аж. Энэ бол 2013 оноос хойш халдлагаас урьдчилан сэргийлж чадсан 60 дахь тохиолдол гэдгийг Францын Дотоод хэргийн сайд тэмдэглэсэн байна.

Харин цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, есдүгээр сарын 11-нийх шиг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан этгээд нь 30 настай, Францын О-де-Сен засаг захиргааны нэгжид аж төрдөг, Францын иргэн юм байна.

Одоогоос 18 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг алан хядагчдын барьцаалсан хоёр онгоц мөргөж, нураасан. Мөн алан хядагчдын жолоодлогыг нь авсан бас нэг онгоц Вашингтон дахь Батлан хамгаалах яамны баруун жигүүрийг мөргөсөн. Харин дөрөв дэх онгоц Пенсильвани мужийн Питтсбург хотын ойролцоо унаж сүйрсэн билээ. Албан ёсны мэдээллээр Нью-Йоркт 2749 хүн, Вашингтонд 189 хүн, Пенсильванид 44 хүн амиа алдсан түүхтэй.

Нийтэлсэн: Mонголын радио

Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ   
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй