
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн том охин Зенани Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилогдлоо. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
Зенани Мандела-Дламини хоёр улсын харилцааг бэхжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр тун удахгүй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина.
Өмнөд Африкийн төрийн зүтгэлтэн Нельсон Мандела нь 1994 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын бүх ард түмний сонгосон анхны Ерөнхийлөгч болж, энэ албыг 1999 оныг хүртэл хашсан билээ. Тэрбээр арьс өнгөөр алагчлах бодлоготой тэмцэж, хар арьст хүн амын төлөө тэмцэж байсан гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан улстөрч байсан юм.
Нельсон Манделагийн том охин Элчин сайдаар томилогдлоо | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.