Шууд Chart

Шинэ Дели хотод 40 мянга гаруй марафонч гүйнэ

2019-10-20 11:10:31

Энэтхэгийн Шинэ Дели хотод 40 мянга гаруй тамирчин оролцох марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр зохион байгуулагдах юм. Гэхдээ тус хотын агаарын бохирдол өндөр байгаа нь тэмцээнд оролцогчид төдийгүй эрүүл мэндийн ажилчдын сэтгэлийг түгшээж байна.

Энэтхэгийн Шинэ Дели хотын агаарын бохирдол аль хэдийн аюултай түвшинд хүрээд байгаа ч марафон гүйлтийн тэмцээнийг төлөвлөснөөр зохион явуулах юм байна. Олон улсын зарим хэвлэлд Энэтхэгийн нийслэл хот өтгөн шар утаанд бүрхэгдсэн, зарим барилга байшин харагдахааргүй байгаа зургуудыг нийтэлж байгаа. Шинэ Дели хотод агаарын чанарын үзүүлэлтийг 0-500 гийн хооронд үнэлдэг бол өнгөрсөн баасан гарагт авсан судалгаагаар агаарын бохирдол 227-той гарсан байна. Энэ нь агаарын бохирдол аль хэдийн аюултай түвшинд хүрсэн гэдгийг баталж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тооцооллоор агаарын бохирдлын үзүүлэлт 25-тай байхад хэвийн гэж үздэг бол үүнээс илүү гарсан тохиолдолд сөрөг нөлөөтэй юм. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа үед хүмүүс энгийн үеийнхээсээ 5 дахин илүү хортой агаараар амьсгалах юм. Гэсэн хэдийн ч Шинэ Дели хотын 10 км үргэлжлэх марафон гүйлтэд 40633 тамирчин оролцоно. Зохион байгуулагчид тамирчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах янз бүрийн аргыг ашиглахаар төлөвлөж байгаагийн дотор хүний биед сөрөг нөлөөгүй химийн бодис агуулсан усыг тараах юм. Энэ ус тамирчдын залгиж буй агаарын бичил тоосонцруудыг нөлөөг бууруулна гэж үзэж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Дели хотод 40 мянга гаруй марафонч гүйнэ   
Үзсэн: 4334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй