Шууд Chart

Умард Солонгосын хамгийн өндөр барилгын бүтээн босголтын ажил 1987 онд эхэлж байжээ

2019-10-22 12:00:16

Умард Солонгосын нийслэлийн хамгийн өндөр барилга болох Рюгён зочид буудлын барилгын ажил тэртээ 1987 онд эхэлж байсан юм. Гэвч 3000 өрөөтэй байхаар төлөвлөгдөж байсан 330 метрийн өндөртэй энэ зочид буудал одоог хүртэл нээлтээ хийж, ашиглалтад орж чадаагүй байгаа юм.  

Санхүүгийн хямрал болон барилгын чанарын асуудлаас үүдэн ашиглалтад орох хугацаа олон удаа хойшлогдож байжээ. Энэ зочид буудал дэлхийн ашиглагдаагүй барилгуудын хамгийн өндөр юм байна. 1980 оны эцэс гэхэд Өмнөд Солонгос улс зуны олимпыг зохион байгуулж чадах хэмжээнд хүртлээ хөгжсөн нь Умард Солонгосчуудын дургүйцлийг төрүүлж байж.

Үүнээс үүдэн Пхеньян 1989 онд Дэлхийн Оюутан, Залуучуудын Их Наадмыг зохион явуулж, энэ үйл ажиллагаанд зориулан асар том зочид буудлын барих ажлыг эхлүүлж байсан нь одоог хүртэл ашиглалтад ороогүй Рюгён зочид буудал юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын хамгийн өндөр барилгын бүтээн босголтын ажил 1987 онд эхэлж байжээ  
Үзсэн: 2870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй