Шууд Chart

АНУ Туркийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлав

2019-10-24 15:38:35

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сирийн хойд хил дагуу явуулж байгаа үйл ажиллагаа нь урам хугалчихгүй л бол Туркийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцална" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Анкара энэ бүс нутагт хийж байгаа тэмцлээ зогсооно гэсэн баталгаа гаргаж, саяхан хоёр улс гал зогсоох гэрээ байгуулсан. Нөгөө талаар одоогоор Турк энэ амлалтаа сайн биелүүлж байгаа гэж Дональд Трамп хэлжээ.

Үүнээс гадна тэрбээр “АНУ Сирийн газрын тос олборлодог хэсэгт цөөн тооны цэргээ үлдээх болно” гэж мэдэгдсэн байна. Түүний хийсэн энэ мэдэгдлийн дараа АНУ-ын Сангийн яам энэ сарын 14-ний өдөр Туркийн Батлан хамгаалах болох Эрчим хүчний яам, мөн тус улсын өндөр албаны гурван хүнд тавьсан хориг арга хэмжээгээ цуцалсан гэсэн байна.

“Сирийн хойд хил дагуу гал зогсоох тал дээр туслалцаа үзүүлэхийн тулд ОХУ тэнд цэргээ илгээхээр Туркийн Ерөнхийлөгчтэй тохиролцсоноос нэг өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргаж байна” гэж барууны зарим хэвлэлд бичиж байна.

Харин Оросын хэвлэлд энэ талаар “Үнэндээ Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган, Москвад очиж ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путинтэй уулзаж ярилцсаныхаа дараа Курдуудын эсрэг дахин шинээр цэргийн ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан” гэж бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Туркийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлав  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-10-24 20:16
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com

Бидэнтэй нэгдээрэй