Шууд Chart

Чингэлэгтэй машинд хүний цогцос ачиж явсан хэргийг шалгаж эхэлжээ

2019-10-24 15:58:12

Английн Грейс тосгонд ачааны чингэлэг бүхий машинд 40-өөд хүний цогцос ачсан байсан аймшигт хэргийн тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Орон нутгийн цагдаа лхагва гарагийн өглөөгүүр ачааны чингэлэгт машинаас 39 хүний цогцос илрүүлсэн байна.

Тэдний дунд 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос байсан бөгөөд оршин суугчид энэ явдалд ихэд цочирдож байгаагаа илэрхийлжээ. Хэргийн сэжигтнээр машины жолооч болох Умард Ирланд гаралтай Моррис Робинсон гэдэг 25 настай залууг цагдаа нар баривчлаад байна.

Ачааны машин Болгараас ирсэн гэж цагдаагийн дарга нь анх мэдэгдэж байсан ч, Бельгиэс ирсэн хэмээн сүүлд нь залруулжээ. Машин Болгарт бүртгэлтэй боловч, 2017 оноос хойш тэндээ байгаагүй гэнэ.

Харин машин олдсон газар болох аж үйлдвэрийн барилга нь тээврийн болон шуудангийн компаниудын машинууд дамжин өнгөрдөг газар байжээ. Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Чингэлэгтэй машинд хүний цогцос ачиж явсан хэргийг шалгаж эхэлжээ   
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй