Шууд Chart

Умард Солонгосын хүн амын тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд оржээ

2019-10-24 16:12:05

Умард Солонгосын хүн амын тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд оржээ. НҮБ-ын БНАСАУ дахь Хүний эрхийн асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Томас Охеа Кинтанагийн мэдээлснээр энэ улсын 11 сая орчим иргэн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудлын хохирогч болоод байна.

Томас Охеа Кинтана энэ мягмар гарагт Нью-Йоркт хийсэн мэдэгдэлдээ хоол хүнсний асуудалд хүүхдүүд ихээр өртөж байгааг тэмдэглэжээ. Умард Солонгост 140 мянга орчим хүүхэд хангалттай хэмжээний хоол тэжээл авч чаддаггүй бол 30 мянган хүүхэд хоол хүнсний хомсдолоос болоод амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.

Энэ бүгдэд Умард Солонгосын дэглэмийн эдийн засаг, хөдөө аж ахуйн бодлого буруутай гэж Томас Охеа Кинтана мэдэгджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хөрсний чанар муу, байгалийн гамшиг, Пехньяны эсрэг авсан хоригийн таагүй үр дагавар зэрэг нь хоол тэжээлийн хомсдолд нөлөөлжээ.

НҮБ-ын тусгай илтгэгч энэ албанд гурван жил байх хугацаанд нөхцөл байдал сайжраагүйг тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Умард Солонгост төрөөс хүнс, бараа бүтээгдэхүүнийг дахин хуваарилах бодлого баримталдаг нь хөдөөгийн иргэдэд таагүйгээр тусаж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын хүн амын тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд оржээ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй