Шууд Chart

Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох технологийг бүтээсэн эрдэмтэн ашиг хүртэх эрхтэй болов

2019-10-24 16:25:34

Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох технологийг анх бүтээсэн эрдэмтэн энэ бүтээлийнхээ ашгаас хүртэх эрхтэй боллоо. Дөчөөд жилийн өмнө энэ технологийг анх бүтээсэн Шотландын эрдэмтэн Иан Шэнксийн нэхэмжлэлийн дагуу Их Британийн дээд шүүх түүнд 2 сая паундын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргажээ. 

Шэнкс 1980-аад онд "Юнилевр" компанид ажиллаж байхдаа цусны сахарын хэмжээг тодорхойлох тест бүтээсэн ч, өмчлөх эрх нь компанийн мэдэлд байдаг юм байна.

Тэрбээр 2006 онд нөхөн төлбөр авах нэхэмжлэл гаргасан ч, дээд шүүхэд очих хүртлээ ялагдаж байсан байна. Харин лхагва гарагт Их Британийн дээд шүүх “Профессор Шэнкийн бүтээл "Юнилевр" компанид үлэмж хэмжээний ашиг орлого авчирсан тул эрдэмтэн нөхөн төлбөр авах нь зүйтэй” гэсэн тогтоол гаргажээ.

Дээд шүүхийн шүүгч энэ талаар “Компани энэ эрхийг эзэмшиж нийт 24 сая паундын ашиг олсон байна. Гэвч эрдэмтний өөрийнх нь хэлснээр шүүхийн шийдвэрээр авч буй 2 сая паундын нөхөн төлбөрийн дийлэнх нь 13 жилийн хугацаанд хөөцөлдсөн хуулийн үйл ажиллагааны төлбөрт зарцуулагдах юм байна. Тэрбээр санхүүгийн зорилгоор бус ирээдүйн зохион бүтээгчдэд эрмэлзэл төрүүлэхийн тулд нөхөн төлбөр авах нэхэмжлэл гаргасан” гэж ярьжээ.

Харин компани тухайн үед эрдэмтнийг шагнаж урамшуулж байсан гэж мэдэгдсэн байна. Шотландын эрдэмтэн, профессор Иан Шэнкс 1982 онд охиныхоо тоглоомон микроскопны хуванцар хальс, шилэн хавтанг төмөр хавчаараар хавчаад электро-химийн шингэн уусгах нарийн туузны анхны загварыг бүтээж байжээ. Элекрохимийн энэ технологи сүүлд нь сахар хэмжих ихэнх бүтээгдэхүүнд ашиглагдах болсон байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох технологийг бүтээсэн эрдэмтэн ашиг хүртэх эрхтэй болов   
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй