
Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн эвсэл удирдлагын төвөө Бахрайнд нээлээ. АНУ тэргүүтэй цэргийн эвслийн төв команд Бахрайд байрлах удирдлагын төвийн нээлтээ өнгөрсөн пүрэв гарагт хийж, нийтэд зарласан байна. Ингэснээр Америкийн талын санаачилсан энэ эвсэл Оманы булан, Ормузын хоолой гэх мэт Ойрхи Дорнодын гол хэсгүүдэд тандалт судалгаа хийж идэвхжүүлэх зорилготой гэж тайлбарласан байна.
АНУ-ын хувьд өнгөрөгч долоодугаар сард Ираны талтай ширүүн маргаан өрнүүлж байхдаа Ормузын хоолойн аюулгүй байдлыг сахиулах эвсэл байгуулна гэж зарлаад бусад улс орныг нэгдэхийг уриалсан. Одоогоор энэ санаачилгад АНУ-аас гадна Их Британи, Австрали, Саудын Араб, Арабын нэгдсэн эмират, Бахрайн, Албани гэсэн долоон улс нэгдээд байна. Япон улс энэ эвсэлд нэгдэхгүй гэж мэдэгдсэн боловч бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор Батлан хамгаалах цэргээ илгээхээр төлөвлөж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр сууриас харахад, түүний засаг захиргаа энэ санаачилгаараа Ираны талд үзүүлж байгаа шахалт дарамтаа улам чангатгах зорилготой байна. Тэгтэл Тегерантай харилцдаг харилцаагаа бодоод олон ч улс энэ эвсэлд нэгдэж чадахгүй байгаа юм.
Үүний эсрэг Иран бусад улстай хамтран энэ бүс нутгийн аюулгүй байдлыг хангах өөрийн гэсэн санаачилга дэвшүүлэхээр төлөвлөөд байна.
Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн эвсэл удирдлагын төвөө Бахрайнд нээлээ | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.