Шууд Chart

Буд гараг нартай давхцлаа

2019-11-12 16:30:55

Буд гараг нартай давхцаж харагдах шилжилт боллоо. Хүн төрөлхтөн энэ ховор үзэгдлийг 2032 он хүртэл дахин харахгүй юм. 

Энэ шилжилтийн үеэр Буд гараг нарны гадаргуу дээрх хөдөлгөөнт хар толбо мэт харагдсан юм. Нарны аймгийн хамгийн жижиг гараг нарыг хэрхэн тойрон гарч буй нь дэлхийгээс харагдах ийм үзэгдэл энэ зуунд 14 удаа л тохионо. Үүнээс өмнө 2016 онд нар, буд гараг, дэлхий гурав нэгэн шугамд орж, огтлолцож байсан бол дараагийн ийм шилжилт 2032 онд болох юм.

Олон улсын цагаар 12:35 минутад буд гараг нарны тойрог уруу нэвтэрч орсон бол 18:04 минутад тойргоос гарчээ. Дэлхийн зарим улсаас энэ ховор үзэгдлийг иргэд ажигласан юм. Гэхдээ нарны хурц туяанаас хамгаалах шил болон бусад тоног, төхөөрөмжийг ашиглахыг одон орон судлаачид анхааруулж байлаа. 

АНУ болон Канадын зүүн зүгийн газар нутаг болон Баруун Африкийн зарим улсаас буд гараг нартай давхцах хөдөлгөөн тодорхой харагджээ. Харин Европын орнуудад энэ ховор үзэгдэл эхлэхээс өмнө нар жаргах учраас  харж чадаагүй юм. Мөн Азийн ихэнх оронд харагдаагүй байна. Буд гараг нь нарыг 88 өдөрт нэг бүтэн тойрдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Буд гараг нартай давхцлаа   
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй