Шууд Chart

Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа

2019-11-15 13:57:19

Цагдаагийн ерөнхий газрын болон Хэрэг бүртгэх албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим сургалт”-ыг энэ сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг тус албанаас зохион байгуулдаг сар бүрийн цахим шалгалт, “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээний үнэлгээнүүдэд дүн шинжилгээ хийсний үр дүнд сургалтын агуулга, хэлбэрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн Авлигатай тэмцэх газар, Баянгол дүүргийн прокурорын газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Хэрэг бүртгэх албаны ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой байв.

Сургалтыг оролцоонд тулгуурласан аргаар лекц, хэлэлцүүлэг, дүн шинжилгээ хийх хэлбэрээр алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн багш нар заасан юм.


Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй