Шууд Chart

БНХАУ 350 км/цаг хурдтай автомат төмөр замын шугам нээнэ

2019-11-19 16:57:00

Урд хөршид 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотуудын нэг болох Хэбэй мужийн Жанжиакоу хотыг Бээжин хоттой холбож буй хурдны галт тэрэгний 174 км шугамыг энэ онд багтаан бүрэн автоматжуулах ажил эхэлсэн. Ийн 190 километр замыг гурван цаг туулдаг байсан бол шинэ замын автоматжуулалт ашиглалтад орсноор аялах хугацааг 50 минутаар багасгах аж.

Уг хурдны галт тэрэг нь жуулчдыг олимпийн хүрээлэн хүртэл тээвэрлэх ба дээд хурд нь 350 км/цаг хүртэл хурдтай явахаар зохион бүтээсэн шугам юм. Өнгөрсөн сард хийсэн хэвлэл мэдээллийн арга хэмжээний үеэр Хятадын төмөр замын группийн галт тэрэгний хяналтын систем хариуцсан ахлах инженер Мо Жисон “Туршилтын хугацаанд ухаалаг төмөр замын ашиглалтын аюулгүй байдал, тохь тух, ажлын гүйцэтгэлийг сайжруулж, эрчим хүчний зардлыг бууруулна. Шугам нээгдэхийн зорчигчдод туслах, ачаа тээврийг зохицуулах зорилгоор төрөл бүрийн ухаалаг роботууд байршуулах болно” гэжээ.  Түүнчлэн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ 350 км/цаг хурдтай автомат төмөр замын шугам нээнэ  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй