
Малайзын мэргэжилтнүүдийн анхаарал тавьж халамжилж байгаа Суматрын сүүлчийн хирс Иман хавдрын өвчний улмаас биеийн байдал нь хүндхэн байна гэж тус улсын Сабах мужийн орлогч сайд Кристина Лью мэдээлсэн байна.
Зэрлэг ан амьтны нөөц газарт хамгаалалтад авсан 25 настай, энэ эмэгчин хирс одоо 476 кг жинтэй болж, 44 кг хассан байна. Учир нь сүүлийн үед Иман ердийнхөөрөө идэж чадахаа байжээ. Мэргэжилтнүүд түүнд нэмэлт тэжээл өгч байгаа юм байна.
“Түүний байр байдал бидэнд 2017 оны зургаадугаар сарын 4-нд зовоолгүйгээр унтуулж байсан Пудун гэдэг хирсийг санууллаа. Хавтгай эсийн хавдартай байсан тэр хирс эдгэрэх боломжгүй байсан учраас өвчнөөсөө болж зовж шаналж байсан юм” хэмээн орлогч сайд Лью ярьсан байна.
Иман хирсийг 2014 оны гуравдугаар сард тусгайлан хамгаалалтад авахад хавдартай байсан байна. Хэдийгээр хортой биш байсан ч, хавдар давсганд нь тархжээ. Малын эмч нар “Хавдрыг таслан зогсоох аргагүй. Мэс засал хийх нь хэт аюултай. Их хэмжээгээр цус алдаж, маш хурдан үхэлд хүргэнэ” гэж ярьжээ.
Үүнтэй холбоотойгоор Индонезийн эрэгчин хирсний эсийг авч, суматрын сүүлчийн энэ хирсний эсээр хуруу шилэнд үр боловсруулах хууль эрхзүйн явцыг түргэтгэнэ гэж сайд ярьсан байна. Өмнө нь мужийн захиргаа Иманы эсийг Малайзын нэгэн их сургуульд хадгалж байсан хөлдөөсөн эр эстэй нийлүүлж хиймлээр үр боловсруулах оролдлого хийсэн ч, бүтэлгүйтэж байсныг дурджээ. Тэр эс нь энэ оны тавдугаар сард үхсэн Суматрын сүүлчийн эрэгчин хирсний эс байжээ.
Суматрын сүүлчийн хирсний биеийн байдал хүнд байна | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.