
Германы фашист удирдагч Адольф Гитлерийн мэндэлсэн орон сууцны байрыг устгах эсэх талаарх маргаан олон жил үргэлжилж байжээ. Тэгвэл Австри улс дахь Гитлерийн гэрийг цагдаагийн байраар ашиглах шийдвэрийг гаргаад байгаагаа тус улсын албаныхан дуулгасан байна.
Австрийн Дотоод Хэргийн сайд Вольфганг Песчорн хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ Адольф Гитлерийн мэндэлсэн гэрийг цагдаагийн байраа ашиглахаар болсон нь нацизмыг сурталчилсан зүйл огт биш гэдгийг ойлгохыг хүсчээ. Австрийн Браунау-ам-Инн гэх жижиг хотод байх 17-р зууны үеийн энэ сууцанд Адольф Гитлерийг мэндэлсэн гэж үздэг. Гитлерийг төрүүлсний дараагаар түүний эцэг эх энэ байранд хэдэн долоо хоногийг өнгөрүүлж байжээ. Хуучны энэ барилгыг нураах уу эвсэл аялал жуучлал болон бусад зорилгоор ашиглах уу гэдэг талаарх маргаан олон жил үргэлжилж байгаа юм.
Австрийн засгын газар иргэд болон жуулчдын дунд нацизмыг сурталчлахаас болгоомжилж тус барилгыг олон нийтэд нээлттэй бус байдлаар олон жилийн турш түрээсэлсэн юм. 2016 онд Австрийн засгын газар энэ байшинг эзнээс нь албадлагаар буюу 810 мянган еврогоор худалдан авснаар зуун хувь улсын мэдэлд очсон байна. Зарим иргэн Адольф Гитлерийн мэндэлсэн орон сууцны байрыг устгах ёстой гэж үздэг бол үүнийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны байраар ашиглах ёстой гэж үздэг хүмүүс ч байдаг юм. Германы фашист удирдагч 1889 оны 4 дүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инн хотод мэндэлж байжээ. Түүний эцэг эх Гитлерийг 3 нас хүртэл энэ хотод амьдарсан юм. Адольф Гитлер Австрийг Нацистын Германд нэгтгэснийхээ дараахан буюу 1938 онд өөрийн мэндэлсэн хотод түр саатаж байсан аж.
Адольф Гитлерийн гэрийг цагдаагийн байраар ашиглана | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.