
Томоохон хэмжээний талбай дээр бүтээгдсэн эдгээр зураг эртний хүмүүсийн аж амьдралын талаарх зарим чухал мэдээллийг олж авахад тус болно гэж үзэж байна. Перу улсын далайн эргийн ойролцоох хэсэг газраас амьтад болон бусад эд зүйлсийг дүрсэлсэн 140 гаруй зургийг олж илрүүлээд байгаа юм. Судлаачид эртний хүмүүс эдгээр зургийг хоёр өөр арга барилаар бүтээсэн гэж үзэж байгаа юм. Эхнийх нь буюу А төрлийн зураг хар болон хүрэн чулуугаар бүрхэгдсэн газрын зарим чулууг ховхлон авч, дүрс үүсгэсэн байгааг юм. Энэхүү А төрлийн аргаар бүтээгдсэн дүрснүүд нэлээдгүй том газар дээр бүтээгджээ.
Харин Б төрлийн зурагнууд хэмжээний хувьд харьцангуй бага байгаа юм. Яамагата их сургуулийн баг Перу улсад биечлэн очиж судалгааг явуулснаас гадна өндөр нягтрал бүхий 3Д датаг ашиглан эдгээр шинэ дүрснүүдийг илрүүлсэн байна. Перу улсын далайн эргийн ойролцоох газраас олдоод байгаа эдгээр эртний зургийг МЭӨ 100–аас МЭ 300 онд хамаарна гэж үзэж байгаа юм.
Ер нь Перу улсад эртний томоохон зураг, дүрс бүхий Назка хөндий гэх газар байдаг. Энэ бүс нутгийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн өв соёлын жагсаалтад оруулж байжээ.
Перу улсаас 140 гаруй эртний зургийг илрүүлжээ | ||
Үзсэн: 2664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.