
Умард Солонгосын ажилчдыг эх оронд нь буцааж дуусахад нэг сарын хугацаа үлдэж байна. Жилийн өмнө баталсан энэ тогтоолоо хэрэгжүүлэхийг НҮБ дэлхийн улс орнуудад уриалсан байна. Тодруулбал, Умард Солонгосоос ажил хийхээр ирсэн хүмүүсийг буцаах нэг жилийн хугацаа ирэх 12 дугаар сарын 22-нд дуусч байгааг НҮБ сануулснаар Умард Солонгосын иргэдийг авч ажиллуулдаг улсууд ажилчдаа буцаахад нэг сарын хугацаа үлдэж байгаа юм.
Ялангуяа Пехньянтай найрамдалт харилцаатай улс орнууд Пехньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийг зогсоох зорилготой тогтоолыг даган биелүүлэх эсэх нь анхаарал татаж байна гэж зарим хэвлэлд бичсэн байна.
Энэ тухай АНУ-ын Засгийн газар “Умард Солонгос хилийн чанадад ажилладаг хүмүүсийнхээ орлогоор жилд хэдэн зуун сая доллар хуримтлуулдаг. Тэр дундаа Хятад болон Орост Умардын 100 мянган ажилчин бий” гэж мэдээлж байжээ.
"NHK" агентлагийн мэдээлснээр Хятадын хойд захын Жилин мужид нэг үйлдвэр байдаг. Энд ажиллахаар Хойд солонгосчууд олон зуугаараа ирдэг гэж мэдээлжээ. Мөн Хятадын Гадаад хэргийн яам “НҮБ-ын тогтоолд нийцүүлэн Умардын ажилчдад орон байр олгоно” гэж мэдэгдээд байгаа юм байна.
Умард Солонгосын ажилчдыг эх оронд нь буцаахад нэг сарын хугацаа үлдэж байна | ||
Үзсэн: 2826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.