
НҮБ-ын тогтоолын хугацаа дуусах гэж байгаа тул ОХУ-д ажиллаж, амьдарч байгаа Умард Солонгосын иргэдэд зориулан галт тэрэгний тасалбар гаргажээ. Хойд Солонгос гаралтай ажилчид ч нутаг буцаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
ОХУ-д амьдарч байгаа Умард Солонгос хүний ярьснаар ердийн үед Пехньян хүрэх галт тэрэгний тасалбар өндөр эрэлттэй байдаггүй. Аравдугаар сард ч олон үйлчлүүлэгчтэй байгаагүй байна. Харин одоо Москвагаас Пехньян хүрэх бүх суудал дууссан тул Умард Солонгосын хилд харьцангуй ойр оршдог Алс дорнодын Уссурийск хотоос Пехньян орох тасалбар олдохгуй байна” гэж эх сурвалж мэдээлжээ.
Түүний ярьснаар хоёр нийслэлийг холбосон галт тэрэг сард найман удаа явдаг. Энэ нь ОХУ-д ажиллаж байгаа Хойд Солонгос хүмүүсийг бүгдийг нь буцаахад хангалтгүй байна.
Владивостокийн ойр амьдардаг Умард Солонгос гаралтай хоёр дахь эх сурвалжийн ярьснаар, ихэнх нутаг нэгтнүүд нь мөнгөө хэмнэхийн тулд галт тэргээр явах хүсэлтэй байна. Учир нь Пехньян хүрэх галт тэрэгний нэг талын тасалбар 97 доллартай тэнцэж байгаа нь нисэхээс хамаагүй хямд гэж ярьсан байна.
Мөн ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Умард солонгосын "Эйр Коре" агаарын тээврийн компани бараг дангаараа үйлчилгээ үзүүлдэг. Энэ компанийн Владивостокоос Пехньян хүрэх нислэгийн тасалбар нэг талдаа 250 доллар байдаг байна. Тиймээс зарим хүн бага зардал гаргахын тулд эхлээд Умард Солонгосын хилтэй ойрхон байдаг Хунчун хот руу автобусаар явах болжээ. Энэ нь цаг их зарна гэдгийг эх сурвалж ярьсан байна.
2018 оны мэдээгээр ОХУ-д Умард Солонгосын 50 мянган иргэн ажиллаж, амьдардаг байна.
Москва хотоос Пехньян хүрэх гал тэрэгний тасалбар борлуулж эхэлжээ | ||
Үзсэн: 2066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.