Шууд Chart

Агаарын тээвэртэй өрсөлдөхүйц өндөр хурдны соронзон галт тэрэгний системтэй болно

2019-11-25 15:41:00

Хятад улсын хэд хэдэн хотуудад 600 км/цаг ба түүнээс дээш хурдлах чадалтай цахилгаан соронзон галт тэрэгний зам барихаар төлөвлөжээ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг өдөөж, хөрш зэргэлдээ томоохон хотуудыг нэг орон зайд нэгтгэх зорилготой аж.

Тухайлбал, Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Чунцин хотын ойролцоо соронзон галт тэрэгний зам барих ажил хийгдэж эхэлсэн байна. Уг замаар зорчих цахилгаан соронзон галт тэрэгний хурд нь 800 км/цагаас ихгүй байх аж.  Тус хотод өдгөө хурдны галт тэрэг нэг цаг 13 минутын хугацаанд 350 км/цаг хурдтай явдаг бол уг төслийг хэрэгжүүлснээр зорчих хугацааг 30 минутаар багасгах юм байна.

Тухайлбал, 2019 оны тавдугаар сард CRRC корпорац Циндао үйлдвэрийн 600 км/цаг хурдлах чадалтай соронзон галт тэрэгний шинэ загварыг үзүүлсэн бөгөөд энэ төслийн туршилт 2020 онд хийгдэнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Агаарын тээвэртэй өрсөлдөхүйц өндөр хурдны соронзон галт тэрэгний системтэй болно  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй