Шууд Chart

Эрдэмтэд аалзны дуурайлгасан торгон утас бүтээжээ

2019-11-28 17:09:45

Хятадын эрдэмтэд аалзны торгон утсыг нарийн судалсны эцэст хиймлээр боловсруулах хамгийн тохиромжтой аргыг олж нээсэн талаар CCTV мэдээллээ.

Урд хөршийн Нанкай их сургуулийн эрдэмтэд полиакрилийн хүчлээс гаргаж авсан гидрогелийн утас ашиглаж, дуураймал аалзны торго хийх боломжтой талаар өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Энэ материал нь шинж чанарын хувьд жинхэнэ аалзны торготой харьцуулж болохуйц өндөр чанартай гэдгийг онцолсон байна.

Дэлхий нийтэд торгоны уураг бүхий аалзыг аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлэх оролдлогыг өмнө нь олон удаа туршиж байсан ч төдийлөн амжилт олоогүй ажээ. Тиймээс аалзны торгон утсыг чанарын өндөр түвшинд дуурайлган хийх нь бөс даавууны үйлдвэрлэлд томоохон ахиц дэвшил авчрах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрдэмтэд аалзны дуурайлгасан торгон утас бүтээжээ  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй