Шууд Chart

Ирэх сарын 22-нд “FIFA WORLD CUP 2014 Монгол”-ын нээлт болно

2014-03-17 10:55:44

Энэ өдөр бол "FIFA WORLD CUP 2014" Монголд албан ёсоор нээлтээ хийх өдөр юм. "ETV" телевиз хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан, Монгол орон даяар түгээх эрхийг авсан бөгөөд  хүүхэд залууст хөлбөмбөгийн спортыг таниулан сурталчлах зорилготой юм. Дээрх албан ёсны том арга хэмжээг монгол орон даяар үзүүлэх, сурталчлан таниулах, залуучуудыг спортод ээлтэй болгох зорилгоор хамтрагч байгууллагаар Монголын залуучуудын холбоо ажиллахаар болжээ. МЗХ нь Монгол Улсын хэмжээнд бүх аймаг сумдад хүрч ажилладаг олон нийтийн байгууллага. Тиймээс зургаадугаар сарын 12-оос эхлэн “Сумын залуус” төслийн хүрээнд Монгол Улсын 330 сумд үзүүлэн таниулах, мэдлэг мэдээлэл олгох ажлыг зохион байгуулахаар хоёр тал гуравдугаар сарын 19-ний өдөр Санамж бичигт гарын үсэг зурах юм. Мөн "FIFA WORLD CUP 2014" нээлтээ хийх энэ өдөр МЗХ-ны өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа “Спирт үү, Спорт уу” аяны 2014 оны нээлт болох бөгөөд Чингисийн талбайд манай спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөлбөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх юм. Мөн энэхүү нээлт нь "FIFA WORLD CUP 2014" эхлэхэд 50 хоногийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Ийнхүү Монголын хөлбөмбөг сонирхогч залуучууд ирэх дөрөвдүгээр сарын 12-оос долоодугаар сарын 12 хүртэл Дэлхийн брэнд болох хөл бөмбөгийн дор нэгдэж хамтдаа зуныг зугаатай өнгөрүүлэх нь байна.
 

Ирэх сарын 22-нд “FIFA WORLD CUP 2014 Монгол”-ын нээлт болно   
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй