
Урд хөршийн аялал жуулчлалын салбарын орлого жилээс жилд тогтмол өсөх хандлагатай байгааг CCTV мэдээллээ.
Тодруулбал, БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авсан бөгөөд гадаад жуулчдыг татсанаар 127 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт аж.
Хятад улсын аялал жуулчлалын хөгжлийн 2019 оны тайланд дурдсанаар Азийн аялагчид Хятадын аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлж байна. Түүнчлэн урд хөршид аялж буй гадаад жуулчдын 60 хувийг Азийн аялагчид эзэлж байгаа бөгөөд Европ, Хойд Америкийн аялагчид удаалжээ. Тухайлбал, Хятад улсад аялж буй гадаад жуулчдын тоог Мьянмар, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын аялагч тэргүүлж байгаа аж.
БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авч 127 тэрбум ам.доллар олжээ | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.