
БНХАУ-ын талын өсөн нэмэгдэж байгаа цэргийн чадавх НАТО-гийн гол асуудлуудын нэг байх болно гэж Эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Йенс Столтенберг мягмар гарагийн орой НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд БНХАУ-ын цэргийн нөлөө НАТО-гийн хөтөлбөрт багтаж байгаа гэж анх удаа хэлсэн байна.
Тэрбээр “БНХАУ-ын талын өсөн нэмэгдэж байгаа байдал бүх холбоотнуудад аюулгүй байдлын хувьд нөлөөлж байна. Холбоотнууд Хятадын талаас ирж байгаа сорилтуудад хариу өгөх тэнцвэртэй арга замыг эрэлхийлэх хэрэгтэй” гэж ярьжээ.
НАТО-гийн тооцоолсноор 2018 онд Бээжин батлан хамгаалах төсвөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсаж, 2019 онд зардлаа 7.5 хувиар нэмэхээр болсон нь тус улсын цэргийн зардлыг 177 гаруй тэрбум доллар болгож өсгөж буй юм байна. Гэхдээ зарим эх сурвалж Хятадын батлан хамгаалах төсөв хөрөнгө үүнээс ч их байх ёстой гэж таамаглаж байна.
Тэгсэн ч БНХАУ-ын цэргийн зардлаараа АНУ-ын дараа орж байгааг мөн дурдаж байна. Энэ оны дөрөвдүгээр сард Пентагон конгрессоос 2020 оны төсөвтөө 718 тэрбум доллар баталж өгөхийг хүссэн нь 2019 оныхоос таван хувиар буюу 33 тэрбум доллараар нэмэгдсэн хөрөнгө байна.
Йенс Столтенберг “Бид шинэ дайсантай болохыг хүсэхгүй ч, НАТО АНУ хоёр Хятадын талыг анхааралтай ажиглаж байна” гэж телевизийн сувагт ярьсан байна. Мөн 2002 онд НАТО болон Оросын зөвлөл гэж байгуулж байсан шиг “НАТО-Хятадын зөвлөл” байгуулах төлөвлөгөөгүй байна гэжээ.
Йенс Столтенберг: “НАТО-Хятадын зөвлөл” байгуулах төлөвлөгөөгүй байна | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.