Шууд Chart

Израил улсыг Голаны өндөрлөгөөс гарахыг уриалсан тогтоол батлав

2019-12-04 16:02:56

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Израил улсыг эзлэн авсан Голаны өндөрлөгөөс гарахыг уриалсан тогтоол баталлаа. Тогтоолыг 91 улс дэмжиж, ес нь эсэргүүцэж, 65 нь саналаа илэрхийлэхээс татгалзсан гэж “РИА Новости” агентлагт мэдээлж байна.

Тогтоолын дагуу Сирийн Голаны эзлэн авсан хэсгийг 1967 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаарх шугам хүртэл чөлөөлөхийг Израил улсаас шаарджээ. Түүнчлэн Израилийн засаг захиргаанаас Голаны газар нутагт хууль ёс, удирдлагаа тогтоох тухай 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш гэж НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас үзсэн байна.

Тогтоолыг санаачлагчид Голаныг эзэлж, хүчээр нэгтгэсэн нь бүс нутагт энх тайван тогтоох замд тээг болж байна гэж тэмдэглэжээ. Тиймээс Израилийг Ливан, Сиритэй хэлэлцээрээ дахин сэргээхийг уриаллаа.

Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Израил улсыг Палестины булаан авсан газар нутагт иргэдээ суурьшуулах үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан тогтоол баталсан байна. Энэ баримтыг 147 улс дэмжиж, долоо нь эсэргүүцэж, 13 нь саналаа илэрхийлэхээс татгалзжээ.

Израил улс 1967 онд болсон Зургаан өдрийн дайны үеэр Голаны өндөрлөгийг Сириэс авч, 1981 онд энэ нутгийг өөрийн эзэмшил гэж зарласан хууль баталжээ. НҮБ-аас энэ нутгийг булаан эзлэгдсэн газар нутаг гэж үздэг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Израил улсыг Голаны өндөрлөгөөс гарахыг уриалсан тогтоол батлав  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй