Шууд Chart

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд

2019-12-09 16:29:43

Финляндын шинэ Ерөнхий сайдаар 34 настай Санна Марин хэмээх эмэгтэй сонгогдож, дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд боллоо. Социал демократ намын тэргүүн Антти Ринне огцорсны дараахан намын Бүрх эрхт зөвлөл энэ сарын 8-нд санал хурааж, түүнийг Засгийн газрын тэргүүнээр сонгосон байна. Санна Марин нь өмнө нь Тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан тухай “Дойчэ Велле” агентлаг мэдээлжээ.

Санна Маринаас өмнө Украины Ерөнхий сайд, 35 настай Алексей Гончарук дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдад тооцогдож байсан юм. Финляндын өмнөх Ерөнхий сайд Антти Ринне нь Засгийн газрын тэргүүнээр хагас жил орчим ажиллаад, Финляндын шуудангийн ажилтнуудын ажил хаялтын дуулианаас болж огцорсон юм.

Энэ улсын төрийн шуудангийн албаны удирдлагууд шуудангийн илгээмжийг ангилагч 700 ажилтантай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулж, цалин хөлсийг нь бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Шуудангийн ажилтнууд ч хөдөлмөрийн гэрээний асуудлаас болж ажил хаялт зарлаж, энэ асуудлаа хэлэлцэхээ зогсооход хүрчээ.

Гэвч сөрөг хүчний улстөрчид Финляндын Орон нутгийн удирдлага, өмчийн удирдлага эрхэлсэн сайд Сирпа Паатерог Засгийн газраас энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэх асуудлаар мэдээлэл өгснөөс нь болж огцрохыг шаардсан юм. Ингээд Сирпа Паатеро 11 дүгээр сарын 29-нд огцорчээ. Үүний дараа Ерөнхий сайд Антти Риннег шүүмжилж эхэлсэн байна.

Финляндын эрх баригч таван намын удирдлагуудын мэдэгдсэнээр Социал демократ намын шинэ удирдлага солигдсон ч ажил хэвийн үргэлжилнэ гэжээ. Дашрамд сонирхуулахад, Финляндын эрх баригч эвсэлд ордог таван намын удирдлага нь бүгд эмэгтэй юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй