
“Ертөнцийн мисс-2019” олон улсын гоо сайхны тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч Зозибини Тунзи тодорлоо гэж тэмцээний хэвлэлийн алба “твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүнчлэн эхний гуравт Мексик, Пуэрто-Рикогийн бүсгүйчүүд багтжээ. Энэ жилийн “Ертөнцийн мисс” тэмцээн Америкийн Жоржия мужийн Атланта хотод болсон юм.
Тэмцээний ялагч Зозибини Тунзи нь жендэрийн хүчирхийлэлтэй тэмцэгч гэж тэмцээний албан ёсны хуудсанд бичжээ. “Дэлхийн мисс”, “Ертөнцийн мисс” хэмээх сайхан бүсгүйчүүдийг шалгаруулдаг олон улсын тэмцээнүүд бараг нэгэн зэрэг үүсгэн байгуулагдсан юм.
“Дэлхийн мисс”-ийн анхны тэмцээн 1951 онд Лондонд болж байсан бол “Ертөнцийн мисс”-ийн анхны тэмцээн 1952 онд АНУ-д болж байжээ.
“Ертөнцийн мисс-2019” тэмцээний ялагч тодорлоо | ||
Үзсэн: 2021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.