Шууд Chart

Дэлхийн допингийн агентлагийн гүйцэтгэх хороо Оросын баг тамирчдад хориг тавилаа

2019-12-10 09:43:28

Дэлхийн допингийн агентлагийн гүйцэтгэх хороо Оросын баг тамирчдад хориг тавьж, Олон улсын олимпийн хороо хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн допингийн агентлагийн гүйцэтгэх хороо даваа гарагт хуралдаж, Оросын баг тамирчдад дөрвөн жилийн хугацаатай хориг тавилаа. Швейцарийн Луйзана хотод хуралдсан гүйцэтгэх хорооны 12 гишүүн допингийн агентлагийн гомдлын хорооноос гаргасан шийтгэлийг санал нэгтэй баталжээ.

Энэ шийдвэрээр ОХУ-ын баг тамирчид ирэх дөрвөн жилд зохион байгуулагдах томоохон уралдаан тэмцээнд оролцох боломжгүй. Үүнд мэдээж ирэх онд болох Токиогийн олимпийн наадам багтаж байгаа юм.

Гэхдээ хатуу нөхцөл шаардлага биелүүлсэн тамирчид нь бие даан Олимпийн хорооны далбаатай өрсөлдөж болно гэж Дэлхийн допингийн агентлаг мэдэгдэж байна.

Оросын тал баг тамирчдынхаа сэргээшийн шинжилгээтэй холбоотой мэдээллүүдийг өөрчилж нуун дарагдуулсан, хуурамчаар үйлдсэн хэдэн зуугаар тоологдох баримт илрүүлсэн гэж Допингийн агентлагийн гомдлын хороо мэдэгдсэн юм.

Энэ талаар Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах мөн даваа гарагт мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр олимпийн наадмын өмнө өргөн хүрээг хамарсан туршилт шалгалт явуулна гээд “2020 оны Токиогийн наадамд тамирчид сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэхээс сэргийлэхийн тулд 10 хүртэл тэрбум долларын нэмэлт төсөв баталсан” гэж мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн допингийн агентлагийн гүйцэтгэх хороо Оросын баг тамирчдад хориг тавилаа   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тамираа.. [127.0.0.xxx] 2019-12-10 11:31
Зөв2 ..допинтоя ингэж тэмцэх хэрэгтэй...

Бидэнтэй нэгдээрэй