Шууд Chart

Ким Жон Ун цөмийн яриа хэлэлцээний талаарх эцсийн шийдвэрээ оны сүүлчээр гаргана

2019-12-10 13:49:52

Умард Солонгосын удирдагч энэ оны сүүлч гэхэд АНУ-тай хийж байгаа цөмийн яриа хэлэлцээний талаарх эцсийн шийдээ гаргана гэж Умардын талын өндөр албаны хүн мэдээлсэн байна. Удирдагч Ким Жон Уны ойрын зөвлөх, Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга Ри Су Ённ энэ тухай даваа гарагт мэдэгдэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даргынх нь талаар хийсэн мэдэгдлийг дурдан “цаашид том маргаан дэгдээх зүй бус үг хэлээ зогсоо” гэж сануулсан байна.

Ер нь сүүлийн үед Пехнъян, Америкийн талд эгдүүцэл дургүйцлээ ойр ойрхон илэрхийлэх болсныг хэвлэлүүд бичиж байна. Мөн гацаанд орчихоод байгаа цөмийн яриа хэлэлцээгээ урагшлуулахын тулд энэ оны сүүлч гэхэд хориг арга хэмжээнүүдээ цуцла гэж АНУ-ын Ерөнхийлөгчид хугацаа олгоод байгаа юм.

Ингэхдээ Умардын тал өнгөрөгч тавдугаар сараас хойш 13 удаа пуужин туршсан. Өнгөрөгч амралтын өдөр хийсэн туршилтынх нь дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Умардын удирдагч Ким Жон Ун хэтэрхий ухаалаг. Хэрэв тэр дайсагнасан аргаар яваад байх юм бол алдах юм ихтэй хүн”  гэж ням гарагт "твиттер"" хуудсандаа бичсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун цөмийн яриа хэлэлцээний талаарх эцсийн шийдвэрээ оны сүүлчээр гаргана  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй