
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдахаар боллоо. Өнгөрөгч амралтын өдөр хийсэн нэг туршилтын дараа АНУ-ын талын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаар болсон байна.
Зөвлөлийн 15 гишүүнээс найм нь мягмар гарагт хуралдаж, Умард Солонгосын хүний эрхийн зөрчлийг хэлэлцэх саналтай байсан ч энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа АНУ Умардын талаас гаргаж байгаа хурцадмал байдлын талаар лхагва гарагт хуралдахаар шийджээ.
Зарим хэвлэлд бичсэнээр ажиглагчид болоод зарим дипломатууд “2017 онд зогсоосон цөмийн болон алсын зайн пуужингийн туршилтаа Умард Солонгос ирэх оноос сэргээж магадгүй” гэж санаа зовниж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана | ||
Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.