Шууд Chart

Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно

2019-12-11 13:14:14

Шанхай хотын “Disneyland” руу нэвтрэхэд гурван төрлийн тасалбараас сонгох боломжтой. Үнийн хувьд энгийн үед 399 юань (ойролцоогоор 56.75 ам.доллар), оргил үед 575 юань, бүх нийтийн амралтын өдрүүдээр 665 юань аж.

Харин ирэх оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс шинэчилсэн үнэ тариф мөрдөхөөр болжээ. Тодруулбал, энгийн үеийн 399 юанийн тасалбарын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр улирлаас хамааран зарим үнээ шинэчлэхээр болсон байна. Тухайлбал, хаврын улирлын ихэнх өдөр болон амралтын өдрүүдийн тарифыг 499 юань болгох бол зуны улирлын ихэнх өдөр болон амралтын өдрүүдийн тасалбарыг 599 юаниар борлуулах юм. Харин бүх нийтийн амралтын өдөр болон олон улсын баяр ёслолын үеэр тасалбарын үнэ 699 юань юм байна.

Эх сурвалж: CCTV



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй