Шууд Chart

Аун Сан Су Чи рохинжа иргэдийг хоморголон устгасан гэх гомдлыг няцааж өгөхийг хүсчээ

2019-12-13 11:39:34

Мяньмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чи рохинжа иргэдээ хоморголон устгасан гэх гомдлыг няцааж өгөхийг олон улсын эрүүгийн шүүхээс хүсчээ. Мяньмарын Засгийн газар үндэсний цөөнх рохинжа иргэдээ хоморголон устгасан гэх хэрээр гурван өдөр үргэлжилсэн сонгол хурлын үеэр Гамби улсын төлөөлөгчид Мяньмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чиг улс оронд нь болсон энэ хэргээр нэг ч үг хэлээгүй, дуугүй байсан гэж шүүмжилсэн байна.

Гамби улсаас ирсэн хоёр хуульч 2017 онд Мяньмарын Ракхайн мужид болсон цэргийн ажиллагаа нэг ёсны “цэвэрлэгээ” байсан гэсэн байна. Ингэхдээ “Хатагтай төлөөлөгчөө таны дуугүй байдал таны хэлж ярьснаас ч илүүг хэлж байна. Хүчирхийлэл, дээрэм тонуул гэдэг үг энэ хүний амнаас нэг ч удаа гарсангүй” гэж эрс шүүмжлээд лалын шашинтай бусад улс орнуудад амьдарч буй хүмүүсээс ирүүлсэн баримтуудыг гарган тавьж “Мяньмарын эрх баригчид ард иргэдээ хоморголон устгаж буй үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэсэн байна.

Шүүх хурлаас гадуур хэвлэлд өгсөн ярилцлагадаа Гамбигаас ирсэн хоёр хуульчийн нэг “Хамгийн хачирхалтай нь Мяньмарын Засгийн газар өөрсдийнхөө үйлдлийн талаар үгүйсгээгүй” гэжээ.

Харин Мяньмарын төлөөлөгчдийг ахалж шүүх хуралд оролцсон Төрийн зөвлөх Аун Сан Су Чи пүрэв гарагт болсон олон улсын эрүүгийн шүүхийн хаалтын хуралдаанд “Энд авч хэлэлцэж байгаа геноцитийн хэрэг улс орны маань эв нэгдлийг алдагдуулж болзошгүй гэсэн байна. Мөн 2016-2017 оны хооронд Мяньмарт зэвсэгт мөргөлдөөн болохоос зайлхийх нь чухал байсан. Та бүхнийг шийдвэрээ бодож тунгаан гаргана гэж найдаж байна” гэж хэлжээ.

Ингэхдээ тэрбээр Мяньмарын эрх баригчид лалын шашинтай рохинжа иргэдээ хоморголон устгасан гэдэг гомдлыг няцааж, хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэж, шүүхээс цэргийн хууль хэрэгжүүлснийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна.

2017 онд Мяньмарын Ракхайн мужид болсон эрс арга хэмжээний үеэр хэдэн мянган рохинжа хүн амь насаа алдаж, 700 гаруй мянган хүн Бангладеш руу зугтсан гэдэг. Мөн тэнд бэлгийн хүчирхийлэл, дээрэм тонуул ч газар авсан гэж барууны хэвлэлүүд мэдээлж байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Аун Сан Су Чи рохинжа иргэдийг хоморголон устгасан гэх гомдлыг няцааж өгөхийг хүсчээ   
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй