
Их Британи Европын холбооноос гарах асуудлыг шийдвэрлэх Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч нам нь олонхийн дэмжлэг авахаар байна.
Пүрэв гарагт болсон сонгуулийн дараа санал хураах цэгүүдэд хийсэн тандалт судалгаагаар Их Британийн эрх баригч Консерватив нам 368 суудал авч, 2017 оноос 50 дэмжлэг илүү авах таамаг байгаа бол, сөрөг хүчний Хөдөлмөрийн нам 191 авч, 71 суудал алдахаар байна.
Санал хураалтын дараах албан бус санал асуулгаар мөн Ардчилсан нам 13, Брексит нам нэг ч суудалгүй, Шотландын үндэсний нам 55, Ногоон нам 1 суудал тус тус авч байгаа бол, Прайд камри буюу Уэльсийн нам өмнө байсан гурван суудлынхаа нэгийг алдахаар байна.
Энэ удаагийн урьдчилсан таамаг гарсны дараа доллартай харьцах паундын ханш өссөн байна. Мөн сөрөг хүчин Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин, дараа дараагийн сонгуульд намаа удирдахгүй гэж мэдэгдээд байна.
Одоо санал тоолох ажил Их Британи Умард Ирландандын нэгдсэн вант улсын хэмжээнд байгуулсан сонгуулийн 650 тойрогт үргэлжилж байна. Сонгуулийн эцсийн дүн орон нутгийн цагаар баасан гарагийн үдээс өмнө гарахгүй ч, урьдчилсан дүнгүүд гарч эхэлснийг хэвлэлүүд шуурхай мэдээлж байна.
Санал өгсөн хүмүүсээс авсан судалгаа, сонгуулийн дүнтэй бат таардаг нь сүүлийн жилүүдэд болсон сонгуулиас харагдана гэж "Би Би Си" мэдээлсэн байна. Жишээлбэл, 2017 оны сонгуулиар дийлэнх олонхгүй парламент бүрдэнэ гэж зөв таамагласан бол 2015 онд Консервативчууд хамгийн олон суудалтай нам болно гэсэн нь мөн л таарч байжээ.
Хэрэв энэ удаа таамгийн дагуу Консерватив нам олонхийн дэмжлэг авч чадвал Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос нэгдүгээр сарын 31 гэхэд гарах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх "Ногоон гэрэл асаах" хэмжээний дэмжлэгтэй болно. Мөн Консерватив нам 1987 оноос хойших хамгийн том ялалт байгуулах бол, Хөдөлмөрийн нам 1935 оноос хойших хамгийн муу дүн авсан сонгууль болно.
Их Британи ЕХ-ноос гарах асуудлыг шийдвэрлэх Парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарчээ | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.