Шууд Chart

Соронзонболдын Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо

2019-12-14 10:14:34

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил Үндэсний шигшээ баг болон “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг шилдэг тамирчнаар тодров.

С.Батцэцэг 2019 онд Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж, “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийг эх орондоо авчирсан юм. 

Тэрбээр 2010, 2012, 2013, 2015 “Бөртэ Чоно”-ын эзэн болж байсан бол ийнхүү 2019 онд тус шагналыг дахин хүртээд байна. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо "Бөртэ Чоно" наадмаас Спортын шилдэг холбоогоор тодорчээ. 


Соронзонболдын Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо   
Үзсэн: 4051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 09:11
Баяр хүргэе.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 18:05
Bayr hvrgie ilvv ih amjiltiig hvsie
Gjj [127.0.0.xxx] 2019-12-15 18:02
Баяр хүргэе ирэх олимпд үзүүлээд өгөөрэй түмэн олон чинь чамаар л гоёдогшүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-14 20:44
мундаг

Бидэнтэй нэгдээрэй