
АНУ болон Хятадын засгийн газар харилцан нэмэлт татвар тавихаар төлөвлөж байсан ч хойшлууллаа. Америкийн 3300 гаруй бүтээгдэхүүнд нэмэлт татвар тавьсан нь ням гарагт хэрэгжих байсан боловч, энэ татвараа түр хойшлууллаа гэж Хятадын Засгийн газар мэдэгдсэн байна.
Мөн АНУ-ын шар буурцаг, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнийг татвараас хэсэгчлэн чөлөөлөх арга хэмжээ хэвээр үлдэхээс гадна АНУ-д үйлдвэрлэсэн авто машин, сэлбэг хэрэгслүүдэд өнгөрөгч нэгдүгээр сард нэмэлт татвар тавих гэж байсныг хойшлуулсан шийдвэр ч үргэлжилнэ гэж Хятадын албаны хүмүүс ярьсан байна.
Учир нь хоёр улс өнгөрөгч баасан гарагт худалдааны гэрээнийхээ эхний хэсэг дээр санал нэгдсэн байна. Энэ хүрээнд Хятадын тал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах тал дээр ажиллана гэдгээ мэдэгдэж байна.
Харин АНУ, Хятадаас авдаг импортын барааны татварыг бага байлгаж, Хятадад үйлдвэрлэсэн гар утсанд татвар нэмэлт татвар тогтоохоор төлөвлөж байснаа цуцалж байгаа юм байна.
Хоёр улсын энэ мэдэгдэл өнгөрөгч оноос эхлэн талууд харилцан бие биедээ татварын арга хэмжээ авах болсныг зарим талаар зөөлрүүлэх байх гэж зарим хэвлэлд бичсэн байна. Гэхдээ дараа дараагийн шатанд худалдааны гэрээний хүрээнд хэлэлцэх асуудлын тухайд ойлголцлын зөрүү байгаа учраас АНУ, Хятадын худалдааны маргаан бүрэн дүүрэн шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй гэсэн тайлбар бас байна.
АНУ, БНХАУ харилцан нэмэлт татвар тавихаар төлөвлөж байсан ч хойшлууллаа | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.