Шууд Chart

Энэтхэгт иргэншил олгох тухай хуулийг эсэргүүцлээ

2019-12-16 12:06:49

Энэтхэгт иргэншил олгох тухай хуулийг эсэргүүцсэнээс зургаан хүн нас бараад байна. Энэтхэг даяар өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр эхэлсэн эсэргүүцэл амралтын өдөр үргэлжилжээ. Тус улсын зүүн хойд бүсийн Ассам мужийн Гуахати хотод үймээн самуун хамгийн ноцтой хэмжээнд хүрч, цагдаа нар эргүүлд гаргасан байна.

Ням гарагийн эсэргүүцлийн жагсаалд таван мянга орчим хүн оролцсон гэх мэдээ байна. Тэд шинэ хуулийн эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Өнгөрөгч лхагва гарагт Энэтхэгийн парламентаас дүрвэгчдэд иргэншил олгох нэгэн хууль баталсан. Энэ хуульд тус улстай хил залгаа Бангладеш, Пакистан, Афганистан гэсэн гурван улсаас хууль бусаар орж ирсэн хүмүүст иргэншил олгохыг зөвшөөрсөн байна.

Гэхдээ 2014 оны 12 дугаар сараас өмнө орж ирсэн лалын шашинтай бус дүрвэгчдэд иргэншил олгоно гэж заажээ. Хинду шашны төлөөллүүдээс бүрдсэн гэгддэг Энэтхэгийн Засгийн газрын хувьд энэ хууль шашны хавчлага шахалтаас зугтаж ирсэн хүмүүст суурших боломж олгоно гэж байгаа ч, энэ нь лалын шашинтай хүмүүсээ шахаж зайлуулах гэсэн Засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг гэж эсэргүүцэгчид шүүмжилж байна.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүний эрхийн хороо Энэтхэгийн эрх баригчдын баталсан шинэ хууль ялгаварлан гадуурхсан шинжтэй байна гэж мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Энэтхэгт иргэншил олгох тухай хуулийг эсэргүүцлээ   
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй