
Бразилийн Засгийн газар Элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлнэ. Энэ тухай Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Бразилийн Засгийн газар Элчин сайдын яамаа ирэх онд Иерусалемд шилжүүлж, АНУ-ын шийдвэрийг даган биелүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хүүгээс баталгаа авсан гэж ярьсан байна.
Бенжамин Нетаньяахугийн хэлснээр “Бразилийн Ерөнхийлөгч Элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлэх гэж байгаа” гэж Болсонаругийн хүү өөрт нь баттай хэлжээ. Гэхдээ тухайлсан өдөр зааж дурдаагүй байна.
Жайр Болсонару Тель Авив дахь Элчин сайдын яамаа шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь хэлж мэдэгдэж байсан ч, Бразилийн өндөр албаныхан Арабын улсуудтай байгуулсан худалдааны холбоо харилцаагаа үгүй хийхээс болгоомжлон Ерөнхийлөгчийнхөө ярьснаас өөр зүйл хэлэх болсон юм. Харин оронд нь Иерусалемд худалдааны төлөөлөгчийн газар нээсэн юм.
Бразилийн Засгийн газар Элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлнэ | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.